“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа
"Шударга ёс"эвсэл
2015.02.05

“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гишүүн энэ талаар “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нь Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Өмнөх Засгийн газарт хамтрагч байсан.

Шийдлийн Засгийн газарт хамтарч буй. Гэвч эвслийн бүлгээс санал болгосон хуулийн төслүүдийг УИХ-ын төвшинд ч тэр Засгийн газрын төвшинд ч тэр дэмждэггүй.

Түүнээс болж, олон төсөл дарагдаж, хугацаа их алдаж байна. Тиймээс энэ асуудлыг бүлгийн төвшинд хэлэлцэх шаардлагатай боллоо гэсэн асуудлыг тавьж, дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор завсарлага авч байна” гэлээ.

Эвсэл завсарлага авсан учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.