Агентлагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа боллоо
2015.01.28

Агентлагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх зургаан агентлагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор үр дүнгийн гэрээг агентлагын дарга нартай байгууллаа.

Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар болон агентлагын тамгын газрын дарга нар оролцлоо.

Шадар сайд агентлагын дарга нарт хандаж “2014 оны гэрээний үр дүнтэй танилцсан. Цаашдаа ч тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж 2015 оны үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай, нээлттэй, ил тод ажиллах хэрэгтэй.

Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжиж байгаатай холбогдуулан хариуцлагатай ажиллахыг даалган амжилт хүслээ.