Чөлөөт ахмадын холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монголын чөлөөт ахмадын холбоо
2015.01.27

Чөлөөт ахмадын холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа

Одоогоос 78 жилийн өмнө монголын эрх мэдэлтнүүд энгийн ард иргэдээ хилсээр цаазлаж. шоронд тарчлаан тэдний эд хөрөнгийг дээрэм хийж байгаа мэтээр хураан авч, үр хүүхэд гэр бүлийг нь нутаг заан хэзээ ч арилахгүй хар толботой насаар нь элээж байна.

Цэл залуугаараа буудуулан. хэлмэгдсэн хүмүүсийн нялхаараа үлдсэн үр хүүхэд нь өнөөдөр 70.80.90-түүнээс дээш настангууд болсон байна.

Үе үеийн төр засгууд нүгэлээ цайруулахгүй байгаад ахмадууд гомдолтой байна. Энэ гомдолыг барагдуулах цаг оройтсноос биш эртдээгүй байгааг ТББ-ууд санал нэгтэй зөвшөөрлөө.