Английн улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн яам
2015.01.21

Английн улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа.

Их Британи улс нь Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд нийгмийн бүхий л салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт олон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ.  

Элчин сайд ноён Кристофер Чарльз Стюарт “Сүүлийн 2,5 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбарын шинэлчлэлд хэрхэн хувь нэмрээ оруулах тал дээр гол анхаарлаа хандуулан төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байна” хэмээн уулзалтын эхэнд хэлсэн. Энэ ажлын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хийх төсөл хөтөлбөрийн судалгааг Их Британий судалгааны баг хийж бэлэн болгосон гэдгийг ч уламжиллаа.

Түүнчлэн Байгалийн зөв зохистой замыг сонгох эко төслийг хэрэгжүүлэх ажлыг боловсруулсан бөгөөд энэ хүрээнд 2015 оны хоёрдугаар сарын 5-нд уулзалт, семнарь зохион байгуулах гэж байгаагаа хэлж байлаа.

Энэхүү уулзалтын үер Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хоёр орны хамтын ажиллагааны хүрээн эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж үр дүн гаргах болно гэдгээ хэлсэн юм. Мөн энэ үеэр хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх спортын мэргэжилтэнүүдийг харилцан солилцож туршлага хуваалцах асуудлыг ч хамтын ажиллагаандаа тусган ажил хэрэг болгох болно гэдгээ ноён Кристофер Чарльз Стюарт хэллээ.