“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” баримт бичгийг танилцуулах арга хэмжээ боллоо
"Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" баримт бичгийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Глобал компакт, Хүүхдийг Ивээх Сангаас хамтран боловсруулсан бөгөөд 2012 оны гуравдугаар сард Лондон хотноо анх олон улсын хэмжээнд албан ёсоор танилцуулсан бол одоогийн бадлаар дэлхийн 40 гаруй оронд танилцуулаад байна.
"Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" баримт бичиг нь компаниуд ажлын байр, бизнесийн үйл ажиллагаа, нийгэмд хүүхдийн эрхийг хүндэлж, дэмжих зорилгоор хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай зөвлөмжийг агуулсан анхны цогц зарчмууд юм” Хүүхдийн эрхийн төлөөх компанийн нийгмийн хариуцлагын талаар “Хувийн хэвшлийн үүрэг роль, нийгэмд үзүүлэх нөлөө улам нэмэгдсээр байгаа энэ үед тэд хүүхдийн болон хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр эерэг үр нөлөө үзүүлэх боломж бүрэн нээгдэж байна
Харин өнөөдөр компаниуд ганц нэг хандив өргөх нь хангалтгүй юм.
Харин өөрсдийн бизнесийн бүх шат, түвшинд хүүхдийн эрхийг хүндэтгэдэг бас дэмждэг байх ёстой” Уг арга хэмжээнд хувийн хэвшил, компанийн төлөөллүүд, иргэний нийгэм, Засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагуудыг оролцуулж байгаа юм.
Хүүхдийн төлөө үндэсний газар