2015.01.06

С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээ бүх хүүхдийг цэцэрлэгийн боловсрол эзэмшүүлж чадна

Монгол улсын хэмжээнд цэцэрлэгийн насны буюу 2-5 настай хүүхдүүдийн 70 орчим хувь цэцэрлэгт хамрагдан үлдэж байгаа 30 хувь нь хэн нэгний асрамжинд гэртээ байдаг.

Нэг хэсгийг нь эмээ өвөө нь гэртээ хардаг бол сургуулийн насны ах эгчийнхээ хараа хяналтанд хүн болж байгаа юм. Эрсдэл ихтэй энэ дүр зургийг өөрчлөхийн тулд төр цэцэрлэг шинээр барих шаардлагатай болж байгаа юм. 

Жилдээ гурван цэцэрлэг төсвийн мөнгөөр барилаа гэж бодоход 15 жилийн дараа бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн судалгаа гарчээ. Ингэж хугацаа алдахгүйн тулд хүүхэд харах үйлчилгээний хуулийг бусад улсын туршлагаар бий болгох хэрэгтэй гэж яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Төрийн өмчит болон томоохон компаниуд хажуудаа цэцэрлэгийн орчин бүрдүүлээд ажилчдынхаа ар гэр, аав ээжээс нь хүүхдээ харуулахын бол цалин болон хоолны мөнгийг нь өгөх юм.

Ингэснээр монголын хүүхдүүд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой юм. Энэ бол хүүхэд харуул хамгаалалттай байна. Хоол хүнс тэжээлийн үйлчилгээг авна.  Хамгийн чухал нь хүүхэд боловсрол эзэмших, хөгжихөд нь дэмжлэг болох гэсэн гурван үүргээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах” юм.