О.Баасанхүү: МАНАН-д хүч нэм. Үгүй бол шорондоо суу гэдэг эвгүй л шахаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.12.09

О.Баасанхүү: МАНАН-д хүч нэм. Үгүй бол шорондоо суу гэдэг эвгүй л шахаа

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү хоёр дуулиант зүйлийг дэлгэх болов. Х.Тэмүүжин 4 сая.ам долларын  авлигын хэргийг дэлгэсэн.

Түүнийг тойрсон маргаан өрнөж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай бүлэг өнөөдөр хуралдаж чадсангүй. Цаашид хуралдаж чадах эсэхийг ёстой мэдэхгүй юм даа", "МАНАН-д хүч нэм. Үгүй бол шорондоо суу гэдэг бол бас эвгүй л шахаа байгаа юм шүү. Би бол МАНАН-г эсэргүүцсээр байх болно" хэмээн байр сууриа илэрхийлэв. Эндээс дүгнэж үзвэл "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж чадахаа байж.

Цаашдаа энэ бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана гэдэг эргэлзээтэй болсон. Учир нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр МАН-ыг бараадаж эхэлсэн. Хэрэв энэ хоёр МАН-даа буцаад очвол "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн тоо 8 болно. Г.Уянга гарчихвал шууд тарна. Ийм л алхам руу яваад байна. 

О.Баасанхүүгийн өөр нэгэн жиргээ ихээхэн анхаарал татах боллоо. Тэрээр "МАНАН-д орохгүй бол шоронд суу гэж байна" хэмээн намынхаа тухай жиргэв. Хэн ингэж эвслийг рекетлэсэн бэ? гэдгээ О.Баасанхүү зарлах хэрэгтэй.

Ер нь нэг намыг рекетэлж Засгийн газарт оруулна гэдэг бол эрх баригчдын хувьд байж боломгүй алдаа. Үнэн бол УИХ-д 10 суудалтай намыг рекетэлж байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой болно. Тиймээс МАХН болон эвсэлийг ийм шахаанд оруулж байгаа хүмүүсийн нэрийг хэлэхийг олон нийт хүлээж эхэллээ.