
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2014.12.08
Дээд курсээ төгсөв
МҮЭ-ийн Холбооны хөгжлийн зорилт, хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж, ажиллагсдын эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах мэргэшсэн удирдах ажилтны нөөц бэлтгэх зорилгоор МҮЭ-ийн Холбоо дээд курсын сургалтыг Удирдлагын академитэй хамтран зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд 92 цаг буюу 2 кредит цагийн хичээл заасан байна. Ийнхүү ҮЭ-ийн удирдлагын дээд курс анхлан төгсчдөд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ХСТ-ийн захирал, ЕЗ-ийн газрын дарга нар сертификатыг нь гардуулж амжилт хүссэний зэрэгцээ, цаашид энэхүү сургалтыг жил бүр явуулж байх тухай тэмдэглэн хэлэв.