УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.07

Ц.Даваасүрэн : Сүүлийн үед татварын зардал өссөн

 Монгол улсын төсвийн орлого 18 орчим хувиар тасарсан энэ үед  Улаанбаатар хотын дүүргийн татварын хэлтсийнхэн өөрсдийгөө 1,2 тэрбум төгрөгөөр шагнасан гэдэг нь тогтоогдлоо.

Дүүргийн хэлтсийн дарга нар татвараа давуулан биелүүллээ гэж 200-300 сая төгрөгөөр өөрсдийгөө шагнадаг байжээ. Монгол улсын төсвийн 5,9 их наядыг татвараас бүрдүүлдэг үүний 14 орчим хувь нь буюу 900 орчим тэрбумыг татварынхан зардал хэмээн авдаг байна.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн “Сүүлийн үед татварын зардал өссөн байгаа. Нийт татварын орлогын 14 гаруй хувь болсон байна. Өмнө нь 9 хувьтай байсан. Хэрэв татварын урамшуулалтай холбоотой байх юм бол бууруулах арга хэмжээ авна. Авлигалд бага өртүүлэхийн тулд тодорхой хэмжээгээр механизм байх ёстой” гэлээ.

                         Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү