Төмөр замын талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.
Энэ хэлэлцүүлгийн үр дүнд 1435 мм хэмжээтэй буюу нарийн царгиар барих төмөр замын чиглэлийг эргэн харахаар болсон юм. Нэр бүхий гишүүд санал гарган Засгийн газрын өргөн барьсан зарим төсөлд өөрчлөлт оруулсан байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Их хурлын даргын айлчлалтай холбоотойгоор энэ Ханги Мандлын талаар ярьлаа. Бид баялагтай газраасаа нарийн цариг тавин, тосгон үүсгэн түүхий эд зөөгөөд эхлэх юм бол бид ямар ч баялаг бүтээх улс биш болно.
УИХ-н гишүүн Х. Болорчулуун “Ажлын хэсэг дээр нилээн маргаан дагуулж байгаад эдийн засгийн байнгын хороогоор орж ирлээ. Хөөт гэдэг газар төмөр замын зангилаа болох юм байна. Урьд нь яригдаж байгаагүй зүйл гэнэт ороод ирсэн. Ханги Мандлын чиглэлд нарийн цариг тавина гэнэ. Яагаад өмнө нь яригдаагүй зүйл гэнэт ороод ирэв.
.