2014.10.14

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй

Хуульд зааснаар хөдөлмөр нийгмийн эзэмшлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр  жил тутамд шинэчлэн тогтоодог.

Үүний  дагуу 2014 онд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин зургаан хувиар өсгөн сард 192 мянган төгрөг болоод байгаа билээ. Гэвч энэ нь төдийлөн иргэдийн амьдралд өөрчлөлт болохгүй байгаа учраас МҮЭХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “УИХ-ын гишүүдийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийг 300 мянга болгох ёстой гэж хэлж байсан. МҮЭХ арай өөр байр суурьтай байгаа. Цалин бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хуулийн дагуу шинэчлэн тогтоох үед хоёр дахин нэмэх ёстой гэж үзэж байна. Ингэж өндөр нэмэгдүүлэхгүй бол нэмэгдэл болж хувь хүндээ мэдрэгдэхгүй байгаа юм.  Үүнийг зоригтой нэг удаа нэмээд зах зээлийн зарчмаар эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлэхгүйгээр бага багаар нэмэх хэрэгтэй” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү