
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.08.13
Беларусийн элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 13-нд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад байнга суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Монгол-Беларусийн уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх, боловсролын хамтын ажиллагааг сэргээх, зам, тээвэр, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.