Шадар сайд Д.Тэрбишдагва С.Е.Донской сайдтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг манай улс өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Бид бүгдийн энэхүү түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаагаа илэхрийлье гэсэн юм.
Мөн түүнчлэн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.
Энэ үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской хэлэхдээ Халх голын 75 жилийн ойг манай улс өндрөөр үнэлж байгаа. Үүний илрэл нь манай Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад өндөр дээд хэмжээний айлчлалыг ирэх сарын 3-нд хийхээр боллоо.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын хооронд хамтран ажиллах талаарх олон баримт бичигт гарын үсэг зурахаар албажуулна гэдгээ дурьдаад, цаашид ЗГХК-ын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах саналыг гаргасан юм.
Мөн хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөхгүй буурч байгааг онцлоод, уламжлалт харилцаан дээр тулгуурласан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах саналыг гаргасан юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.
Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бидний харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр дэвшил гарч байгаа хэдий ч бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаад сэтгэл дундуур явдаг гэдэгт санал нэг байна. Монгол-Оросын ЗГХК-ын 17 дугаар хуралдааны үеэр байгуулсан протколд тусгагдсан заалтууд амжилттай хэрэгжиж тодорхой асуудлууд шийдэгдэж буйд баяртай байна гэлээ.