Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.08.13

Э.Бат-Үүл: Иргэдийнхээ сайн, сайхны төлөө хатуу шийдвэр гаргана

Төв замаар авто машинтай зорчсон иргэд сардаа 40-50 мянган төгрөгийн татвар төлөх шинэ журмын төслийг иргэд ихээр эсэргүүцэж байгаа боловч Нийслэлийн засаг дарга уг журмын батлуулах зорилготой байгаа юм байна.

Уг журмыг маргааш ИТХ-аар хэлэлцэх байсан ч гэсэн иргэдийн саналыг авахаар түр хойшлуудаад байна.   Улмаар төлбөр төлөөгүй жолоочдыг өглөөний долоогоос, оройн 22 цагийн хооронд төв замаар явахыг хориглох юм.

Уг журмыг боловсруулах болсон шалтгааныг хотын дарга Э.Бат-Үүл агаарын бохирдол болоод  хотын төвийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулна гэж тодорхойлсон.

Харин Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан дарга Н.Гантөмөр хэлэхдээ: Энэ журмыг дэмий сэлгүүцдэг иргэдийг багасгах зорилготой гэж тодорхойлсон нь иргэдийг нэлээн бухимдуулж байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?