Архангай аймаг
2014.07.22

Архангай аймагт барилгын материалын лаборатори нээлтээ хийлээ

 Барилгын материалын лабораторийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

Барилгын сорилт, шинжилгээний лаборатори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдах эерэг талтай юм.

Энэхүү лабораторыг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Гурван тамир компани хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байгаа ажээ. Нээлтийн үеэр Ц.Баярсайхан сайд хэлэхдээ Энэхүү төвийг бүсийн хэмжээний сорилт шинжилгээний лаборатори болгохоор цаашдаа дэмжих болно гэлээ.