Сэлбэ, Баянхошуу нийслэлийн дэд төвүүд болгоно
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төвлөрлийн сааруулах нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилтын тавьсан байна.
Энэ хүрээнд гэр хорооллыг дахин хөтөлбөрийг есөн жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. Эхний үе шат нь Улаанбаатар хотын хойд талын гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмын
Сэлбэ ба Баянхошууг дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянган хүн оршин суух боломжтой.
Нийгмийн байгууллага инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөвт шаардагдах эхний ээлжинд 104,5 сая долларыг Азийн хөгжлийн банк болон Европын банкнаас авах зээлийн хэлэлцүүлэгт өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.
Баянхошуу дэд төвд багтах СХД-ийн 7,8,9,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн хөгжүүлж, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг барихаар тусгасан байна.
Түүнчлэн Сэлбэ дэд төвд багтах Чингэлтэй дүүргийн 14,18 Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж хотын дэд төв болгон хөгжүүлэх юм байна.
Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд 104,5 сая төгрөгийн санхүүгийн эрх авахыг шийдвэрлэж өгснөөр энэ жилийн долдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлж 2016 онд Улаанбаатар хот хоёр дэд төвтэй болгох юм байна.