2014.06.26

"Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв" дээд хэмжээний зөвлөлгөөн боллоо

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банкнаас Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран "Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв" дээд хэмжээний зөвлөлгөөн зохион байгууллаа.

Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд дэлхийн болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарсан энэ үед манай орны нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох олон улсын хэмжээний мэргэжилтнүүд оролцсон дээд хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулж байгаа нь чухал арга хэмжээ болж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хэмжээ 30 хувиар өссөн.

Мөн алт, зэс түүхий газрын тосны экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

Экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Гэвч дэлхийн зах зээл бүтээгдэхүүнийдийн үнэ унаснаас манай эдийн засаг орж ирэх оролго зохих хэмжээнд хүрэхгүй байна  гэнэ. Өнгөрсөн оны эхний таван сард манай улсын гадаад худалдааны алдагдал 800 орчим сая доллар байжээ.

Харин энэ жилийн эхний таван сарын байдлаар 200 орчим сая доллар болж буурлаа. Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд эдийн засгийн өсөлттйн хангах, нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа.