С.Ганбаатар гишүүн хүүхдүүдтэй аялна
УИХ-ын гишүүд хаврын чуулганы хаалтын дараа зуны амралтаа янз бүрээр эхлүүлдэг.
Гишүүдийн ихэнх нь наадамд морь сойж, уяачдын галаас амралтаа эхлүүлдэг бол С.Ганбаатар гишүүн энэ жил хүүхдүүдтэй хамт Эзэн богд Чингис хааны нутгаар нууц товчооны нууцыг тайлж аялах нь ээ.
“Хөх цэрэг” хүүхдийн аялал нь 2004 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үндэсний шилдэг аялал юм. Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар 06 сарын 27-ноос 07 сарын 06-ны хооронд аялах юм.
С.Ганбаатар гишүүний хувьд Хөх цэрэг аяллыг санаачлагчдын нэг бөгөөд жил бүр хүүхдүүдтэй аялаж, тэдэнд амьдралын үнэтэй зөвлөгөө өгч, хүүхэд насны дурсамжаасаа хуваалцдаг гэнэ.