НИТХ төлөөлөгч Б.Саранчимэг: Би Бразил яваагүй
НИТХ төлөөлөгч Б.Саранчимэг
2014.06.16

НИТХ төлөөлөгч Б.Саранчимэг: Би Бразил яваагүй

Өнгөрсөн долоо хоногт иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлтэй асуудлын нэг болсон “Бразил 18” буюу НИТХ төлөөлөгчид дэлхийн хөл бөмбөгийн аварга болж буй тус улсад айлчлахаар болсон тухай асуудлаар НИТХ төлөөлөгч Б.Саранчимэгээс утсаар тодруулга авлаа.

-Бразил явах 18 төлөөлөгчийн тоонд таны нэр орсон тогтоол байсан. Энэ талаар тодруулга өгөөч?

 Энэ асуудлаар мөн ч олон хэвлэлээс ярьж байна даа. Өнгөрсөн 5 дахь өдөр Блоомберг телевиз хүртэл тодруулга авья гэж ярьж байсан. /инээв/

Нэгдүгээрт. энэ хэвлэлээр гараад байгаа энэ тогтоол хуучны тогтоол байсан. Өөрөөр хэлбэл нэлээн олон хүний нэр өөрчлөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай энэ үед бид шат шатандаа хэмнэлтийг хийх нь хэрэгтэй гэдэгтэй 100 хувь санал нийлнэ.

- Та тэгэхээр явахгүй гэсэн үг үү?

-Тиймээ, би энэ 4дэх өдөр АНУ-д сургалтанд суухаар явах гэж байна.

-Сургалт гэдгээ тодруулаач?

Б.Саранчимэг: Эртнээс бэлдэж, төлөвлөсөн зүйл байгаан. Харвардын богино хугацааны удирдлагын сургалтанд суухаар хүсэлтээ явуулсан. Өнгөрсөн сард хариу ирж явахаар болсон.

-Баярлалаа, танд амжилт хүсье.