Харин Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон намынхан Ардчилсан намын саналыг дэмжиж байна.
2014.06.10

Сонгуулийн тогтолцоонд санал зөрөлдсөөр..

Ардчилсан намынхан сонгуулийн тогтолцоог мажоратори, пропорциональ буюу холимог  тогтолцоогоор 38:38 гэсэн саналдаа хатуу зогсож байгаа бол МАН-ынхан 100 хувь мажоратори буюу тойрогт өрсөлдөхийг дэмжиж байгаа юм.

Харин Шударга ёс эвсэл, Иргэний зориг  ногоон намынхан Ардчилсан намын саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт МАН-ын байр суурь хэвээрээ байгаа гэдгийг хэлээд холимог систем оновчтой биш, тохиолдлын хүмүүс их хуралд  сонгогдох боломж их байгаа учраас 76 мажоратори хувилбарыг дэмжиж байна.

Харин УИХ-ын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн гишүүн Д.Сумъяабазарын хэлснээр Үндсэн хуулиа барьж, ард түмнийхээ төлөөллөөс сонгогдох тэр зарчмыг барьж ажиллана гэж бодож байгаа хэмээв.