Эдийн засаг эрчимжүүлэх зөвлөл байгуулжээ
2014.05.12

Эдийн засаг эрчимжүүлэх зөвлөл байгуулжээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл ажиллахаар болжээ. Уг зөвлөлийн нарийн бичгийн даргаар  Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан ажиллахаар болжээ.

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр тодорхой заалт бүхий тогтоолыг УИХ-аар батлуулсан бөгөөд 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх юм. Дашрамд дурьдахад, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нь өнгөрсөн баасан гаригаас эхэлж, хоёр хоног нь өнгөрөөд байгаа юм.