Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
2012.03.15

Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах байсан ч хоёр намын бүлэг ойлголцолд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтран зохион байгуулах уу, үгүй юу гэдэг дээр хоёр намын бүлэг, мөн хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй учраас УИХ-ын хувьд бүхий л боломж нөхцөл нь шавхагдсан байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн байна.Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд төрийн хуулийг биелүүлэх хэрэгжүүлэх ажлыг хариуцаж УИХ-ын өмнө тайлагна гэдэг заалтын дагуу өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу ажлаа зохион байгуул гэдэг байр суурийг бүлэг илэрхийлсэн.

Ээлжит бус чуулган завсарласны маргааш буюу гуравдугаар сарын 10-нд Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Хуулийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд биелэлтийг нь хангах ёстой гэдгийг энэхүү шаардлагынхаа хүрээнд онцолсон юм байна. Мөн хаврын чуулган эхлэхэд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байна гэж үзвэл Засгийн газар УИХ-д асуудлаа тавих боломжтой гэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол УлсынЕрөнхий сайдад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өнөөдөр асуулга тавьж буй юм байна. Тиймээс 2007 оны төгсгөлд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын тэргүүн ажлаа эхлүүлэх ёстой. Янз бүрийн шалтаг шалтгаан тоочих эрхгүй. Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуулийг хийхэд бэлтгэл хангагдсан” гэдэг тайлбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.