ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж орон нутагт ажиллалаа
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж орон нутагт ажиллалаа
2014.05.02

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж орон нутагт ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж 2014 оны 04 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаа, барилга байгууламж, машин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцан албан хаагчийн санал бодлыг сонслоо.  

Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс 2013-2014 оны 1 дүгээр улиралд орон нутгийн чанартай зам давааны цас арилгах, зам гаргах болон гамшгаас хамгаалах бусад арга хэмжээнд зориулан LIEBHERR L550 маркийн шанагат ачигчийг Засгийн газар болон Улсын Онцгой комиссоор шийдвэрлүүлсэн, тусгай зориулалтын FAW маркийн ус тээвэрлэгч автомашин, нуур, гол мөрний уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах зорилгоор завьтай болох асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлсэн, интернетийн хурдыг 1600 КВ болгож нэмэгдүүлсэнээр мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах орчин бүрдсэн байна.

Машин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцав.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж нийт бие бүрэлдэхүүнд хандан, албан хаагчдын сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч байлаа.

Мөн Ховд аймгийн Улсын нөөцийн салбар, Мөст сум дахь Шатахуун сэлгэх станц, Булган сум дахь Аврах, гал унтраах 38 дугаар анги, тус сумын Өвс тэжээлийн нөөцийн цэгийн агуулахын үйл ажиллагаатай танилцлаа.