Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа оржээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа оржээ
2014.04.22

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын дундуур арлын Японыг зорьж, нуруундаа хагалгаа хийлгэсэн. Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин Ерөнхийлөгч Азийн орнуудад айлчлал хийж яваа Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай ажил хэргийг уулзалт хийхээр болсон талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

-Монгол Улсын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?

-Ерөнхийлөгч өчигдөр орой эх орондоо ирсэн. Харин Америкийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ гэдэг нь ташаа мэдээлэл.

-Ерөнхийлөгчийн биеийн байдал нь хэр байгаа вэ. Хэзээнээс ажилдаа орох бол?

-Биеийн байдал нь сайн байгаа. Ерөнхийдөө ажилдаа орчихсон.