Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 45 суманд 56 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна
2014.04.10

С.Залуухүү: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 45 суманд 56 удаагийн ой хээрийн түймэр гарсан

Улсын хэмжээнд буюу орон нутагт гал түймрийн нөхцөл байдал ямар байгаа, иргэдийн болгоомж сэрэм ямар түвшинд байгаа талаар ярилцахаар ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын  дарга С.Залуухүүтэй ярилцлаа.

-     Өнөөдрийн байдлаар гал түймрийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

Дөрөвдүгээр сарын наймны байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 45 суманд 56 удаагийн ой хээрийн түймэр гарсан байдалтай байна. Үүнийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын найманы байдлаар харьцуулвал гал түймрийн тоо зургаа дахин нэмэгдсэн. Өнгөрөгч онд 9 удаагийн гал түймрийн дуудлагатай байсан бол өнөөдөр 56 хүрчихсэн байдалтай байна.

-     Зургаа дахин их гэхээр гал түймрийн үндсэн шалтгаан нь юу байна вэ?

Өнгөрсөн жил нийтдээ 198 удаагийн ой хээрийн түймэр гарсан.

Одоо ямар аянга цахилгаан цахилж бороо орж байгаа биш.  Аянганаас ой хээрийн түймэр гардаг. Мөн хэт хуурайшилтын үед мод хоорондоо үрэлцэх зэргээс үүдэн гал түймэр гарах нь бий. Гэхдээ жил болгоны түймрээс аваад үзвэл хувь хүн, иргэдийн санамсар болгоомгүй, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж 90 гаруй хувь нь гардаг. Одоогийн гараад байгаа 56 удаагийн ой хээрийн түймэр нь дандаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна гэсэн статистик үзүүлэлт байгаа.

-     Өнгөрсөн жилээс зургаа дахин их гал түймэр гарсан гэхээр түймрээс гарсан хохирлын хэмжээг дор дор нь нэгтгээд явдаг уу, Тухайлбал, Өнгөрсөн жилийн улсад хохирсон хохирлын хэмжээ хэд байсан юм бол?

- Өнгөрсөн жил нийтдээ 198 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Үүнээс байгаль, экологид 4.9 тэрбум төгрөг.  Нийтдээ улсын хэмжээнд 6.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ бол тухайн ой хээрийн түймрийг унтраахад гарсан зардал, мөн иргэдийн өмч хөрөнгөнд учирсан хохиролын хэмжээ юм. Энэ жилийн гарч байгаа 56 удаагийн гал түймрийг манай цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнийг  урьдчилсан байдлаар га талбайг аваад үзэхэд 190 орчим мянган га ой хээрийн талбай шатсан байна гэсэн урьдчилсан дүнтэй байгаа.

-    Цагдаа нар шалгаж байгаа гэхээр өнгөрсөн жилийн түймэртэй холбогдуулаад эзэн холбогдогчийг нь тогтоосон хэргүүд байна уу?

Ой хээрийн түймрийн эцсийн шалтгааныг манай цагдаагийн байгууллага тогтоох хуулийн үүрэгтэй. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр  түймрийн эзэн шалтгааныг тогтоодог. Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу тухайн хэрэг зөрчилд хохирлын хэмжээнд эрүүгийн хэрэг үүсэх хэмжээнд хүрэхгүй тохиолдолд ихэнх хэрэг татгалздаг тохиолдол бий.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...