Хуулийн төв байгууллагуудад хийх шалгалт маргааш эхэлнэ
Хуулийн төв байгууллагуудад хийх шалгалт маргааш эхэлнэ.
2014.04.01

Хуулийн төв байгууллагуудад хийх шалгалт маргааш эхэлнэ

Хуулийн төв байгууллагуудад хийх нэгдсэн шалгалт маргааш эхэлнэ.

Шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийг төв орон нутгийн хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон хуулийн бусад байгууллагын ажилтнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгах юм байна.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Сүхбаатараас тодруулахад "Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын долоон хэсэг шалгалт явуулна. Дөрөвдүгээр сарын 3, 4-нд Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, 7, 8-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Орхон, Говьсүмбэр.Сүхбаатар, Дундговь, 10, 11-ний өдрүүдэд Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв аймагт уг шалгалт болно" хэмээлээ. Хөдөө орон нутгийн шалгалт дууссаны дараа нийслэлийн бүх дүүргийг хамруулан шалгах юм байна.