Сурагчдыг автобусаар үнэгүй зорчуулах эдийн засгийн боломж байхгүй
Засгийн газар болоод хувь иргэн, төрийн, төрийн бус байгууллагууд хүүхэд Монголын ирээдүй тулах цэг хэмээн ярьдаг ч тэдгээр иргэдээсээ унааны мөнгө авч улс манайхаас өөр бараг байхгүй.
Тэднийг автобусаар үнэгүй зорчуулах талаар ярьдагч эдийн засгийн боломж хүрэхгүй байгааг салбарын сайд учирлаж байна.
БШУ-ны сайд Л.Гантөмөр: Санхүү тал дээр ямар нэгэн бололцоо гарах юм бол бид хүүхдүүдээ автобусаар үнэгүй зорчуулахын төлөө байгаа. Үндсэн том санхүү шийдэгдэхгүй болохоор сургууль дээр нь асуудлыг шийдэх гэж оролдож байна. Автобусанд чөлөөтэй зорчдог болсноор хүүхдүүд тэнэдэг болж магадгүй. Энэ талаас нь ямар хязгаарлалт хийх боломж байгааг судална.
Удахгүй нийтийн тээвэр шинэчлэл хийж цахим картаар үйлчилдэг болох талаар яригдаж байгаа. Энэ үйлчилгээ нэвтэрчих юм бол сурагчид яг хичээлдээ явах гэж л автобусанд сууж байгаа эсэхийг судалж болно гэв. Ингэснээр автобус үнэгүй болох талаар яригдах үндэслэл үүснэ.
Ахмад настан автобусанд суух эрхийн карттай, Оюутнууд мөн л хичээлийн хугацаанд үнэгүй зорчих карттай. Тэгвэл нэг сурагч хичээлдээ ирж очиход 70 гаруй мянган төгрөг төлөх болж байгаа юм. Үүнээс сурагчдыг үнэгүй явуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна.