БХБЯ-ны удирдлагууд Замын-Үүд, Эрээнд ажиллав
Ажлын хэсгийнхэн эхлээд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажил байдалтай танилцав.
2014.03.05

БХБЯ-ны удирдлагууд Замын-Үүд, Эрээнд ажиллав

Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээн хотод ажиллаа. Манай улсын хувьд барилгын материалын 60 гаруй хувийг урд хөршөөс оруулж ирж байна. Барилгад хэрэглэгддэг гол бүтээгдэхүүн болох цемент, арматур болон бусад бүтээгдэхүүнийг урд хөршөөс импортлож байгаа учраас Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд “Барилгын материалын импортын нэгдсэн хангамж, ложистикийн төв” төсөл хэрэгжүүлэх боломж нөхцөлтэй танилцахаар газар дээр нь очив.

Эхний ээлжинд ачиж буулгах зориулалттай ложистикийн зам талбайг 10 га талбайд байгуулах, барилгын материал болон тоног төхөөрөмж хадгалах зориулалттай барилга байгууламж барих, гаалийн баталгаат агуулахын нөхцлөөр үйл ажиллагаа явуулах талаар  төр бизнесийн байгуулллагын төлөөлөл ярилцлаа.

Ажлын хэсгийнхэн эхлээд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажил байдалтай танилцав. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоол 2004 онд УИХ-аас батлагдаж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га талбайгаар тогтоож өгсөн ба

Замын-Үүд ЭЗЧБ-ийн 10 га талбайд ачиж буулгах зориулалттай ложистикийн зам талбайг байгуулна

йна. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд ЭЗЧБ-ийн мэргэжлийн албадын нэгдсэн байр, Замын-Үүд боомтоос бүсийн нутаг дэвсгэр хүртэлхи 2 урсгалтай 6 эгнээ 1,25 км авто зам, хамгаалалтын хашаа, харуулын байр, зураг төсөв болон бусад судалгааны ажлууд энд хийгджээ.

Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжиж дулаан хангамж, цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам холбооны байгууламжийн ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2013 онд эдийн засгийн чөлөөт бүсэд цаашид шаардагдах унд, ахуйн усны газрын доорхи эрэл хайгуулын гидрогеологийн судалгааны ажил, 2-р ээлжийн дэд бүтцийн байгууламжийн ажлын зураг, төсөл боловсруулах ажил, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн шалган нэвтрүүлэх байгууламжид 150 тонны даацтай хэмжилтийн авто пүү байрлуулах ажил хийгдсэн талаар Замын-Үүд ЭЗЧБ-ийн захирагч Д.Батсайхан мэдээлэв.

Замын-Үүд ЭЗЧБ-ийн 10 га талбайд ачиж буулгах зориулалттай ложистикийн зам талбайг байгуулах, барилгын материал болон тоног төхөөрөмж хадгалах зориулалттай барилга байгууламж барих асуудал чухал гэж бизнесийн байгууллагынхан хэлж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй. Бизнесийнхэн өөрсдийн хөрөнгөөр барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх танилцуулга хийв.

Эрээн хотод авто замын боомтын зорчигчдын шалган нэвтрүүлэх гарц, авто замын боомтын бараа нэвтрүүлэх гарц, Хуань юй экспортын ложистикийн парк, Хуй түн ложистикийн парк, мод модон материал боловсруулах Чинь лүн техникийн тоног төхөөрөмж боловсруулах үйлдвэр зэрэг газруудтай төлөөлөгчид танилцлаа.  

Эрээн хотод ажиллах ажлын уулзалт болж энэхүү арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, УИХ-ын Тамгын газар, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагууд болон Төв, Дорноговь аймгийн Засаг дарга, УБТЗ-ын холбогдох хүмүүс ӨЗО-ны боомтын алба, ӨЗО-ны худалдааг дэмжих хороо, Эрээн хотын засгийн газрын удирдлагууд оролцов.

Уулзалт ярилцлагаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд татвараас чөлөөлсөн нөхцөлд импортын барилгын материалын нэгдсэн хангамж, тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэх талаар Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нар Эрээн хотын удирдлагуудтай яриа өрнүүлэв. Эрээн хотын засаг дарга Бао Цун Мин дээрхи асуудлаар хамтарч ажиллах, харилцан ашигтай бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Манай улсад барилгын салбар өндөр өсөлттэй байгаа. Өнгөрсөн жил бид импортоор оруулж ирж байгаа цемент арматурын үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд дээрхи бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан хэдий ч намар ялангуяа цемент дээр хятадын компаниуд үнэ өсгөсөн. Түүнчлэн кг-ийн зөрүү гаргах, чанаргүй цемент нийлүүлэх дутагдал гарсан. Тиймээс эдгээр асуудалд анхаарлаа хандуулахад хамтарч ажиллах саналыг Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгалмаа Эрээн хотын дарга нарт тавьлаа. Эрээн хотын засаг дарга Бао Цун Мин хятадын компаниудад асуудлыг тавьж анхаарч ажиллахаа хэлэв.  Хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлж, чөлөөт бүсэд хамтран ажиллая гэв.  Хамтран хөгжинө гэсэн сэтгэлээр ажиллаж уялдаа холбоогоо сайжруулья. Угаасаа нэг тал нь хөгжөөд нөгөө нь ашиггүй ажиллах нь манай хоёр улсын төрийн бодлогод нийцэхгүй гэж хэлж байв.  Хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулж 2 сард нэг удаа уулзаж ярилцаж байх талаар уулзалтын үеэр ярилцлаа.