Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болов
"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.02.25

Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болов

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын санаачилсан "Монгол улсад хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт хуулийн сургууль, хүний эрхийн байгууллага, хүний эрхийг хамгаалах төрийн байгууллагуу болон хүний эрхийн талаар судалгаа хийдэг эрдэмтэд, Хүний эрхийн үндэсний комиссоос төлөөлөл оролцсон юм.

Х.Бат-Ялалтын хувьд хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, хүний эрхийг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх улмаар зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар судалгаа хийж "Хүний эрхийн онол", "Хуульчлагдсан хүний эрх", "Засаглал хуваах тэгш хэмийн онол" гэх мэт бүтээлүүдийг эмхтгээд байгаа билээ.

Тэрбээр судалгаандаа үндэслэн "Монгол улсад хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр" буюу хүний эрхийг хамгаалах талаар төр засаг, улс төрийн намуудаас баримталбал зохих үндсэн бодлогыг тодорхойлох зорилготой бичиг баримтыг боловсруулж дуусчээ.

Хүний эрхийг хамгаалахдаа юунаас, хэнээс, юуг, яаж хамгаалах талаар нэгдмэл ойлголтод хүрч өнөөгийн хүний эрхийн түгээмэл зөрчил дутагдалтай амжилттай, үр дүнтэй тэмцэж Монгол улсад Монгол хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш, ялгамжгүй, иргэний хүмүүнлэг нийгэмд амьдрах Монгол улсын Үндсэн хуулийн эрхэм зорилго хангагдахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт гэсэн юм.