Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барина
Хэвлэлийн эрх чөлөө
2014.02.19

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барина

УИХ-ын нэр бүхий гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг шинэчлэн УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч хэлэлцүүлгийн явцад хуулийн төслөө эргүүлэн татсан юм. Тус хуулийн төсөлд хэвлэлийн байгууллагын удирдлагууд нийтлэлийн бодлогод оролцохгүй, өөрсдөө мэдээ нийтлэл бичихгүй гэсэн утгатай заалт байсан нь эсэргүүцэлтэй тулгарсан юм. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгын хүрээнд боловсруулах хуулийн төслийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан. Энэ хүрээнд дээрх хуулийн төслийг өргөн барихаар болсон нь энэ ажээ.