Намрын чуулганы идэвхтнүүд
Гишүүн С.Бямбацогт
2014.02.11

Намрын чуулганы идэвхтнүүд

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 30-нд буюу битүүний өдөр албан ёсоор завсарласан. Энэ удаагийн намрын чуулганаар УИХ 148 хууль, тогтоол, улсын их хурлын шийдвэрийн төсөл хэлэлцжээ.

 Намрын чуулганаар Ж.Батзандан, С.Бямбацогт нар чамлахааргүй ажилласан. Эдгээр гишүүдийн өргөн барьсан зөвхөн нэг, нэг хуулийн төслийн цар хүрээ, ач холбогдлыг хараад ингэж дүгнэхэд хүргэв. С.Бямбацогт нарын хувьд Монгол улсын хөгжлийн хамгийн гол суурь бодлого гэж хэлж болохоор хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох тухай УИХ -ын тогтоолын төслийг санаачилсан бол Ж.Батзандан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

 Товчхондоо хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хувьд монгол улсын цаашдын хөгжлийг нэгдсэн нэг бодлоготойгоор явуулж, өөрчлөгдөхгүй байдлаар зорилгоо тодорхойлох баримт бичиг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан хуулийн төсөл нь алдарт оффшор данстай холбоотой асуудлыг зохицуулах утга бүхий төсөл юм.