“Барилга- хөрөнгө оруулалт 2014” семинар энэ сарын 12-нд болно
Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх үүднээс “Барилга- хөрөнгө оруулалт 2014” семинарыг зохион байгуулахаар болжээ.
Семинарыг Хөрөнгө оруулалтын газар, “”Бийкон” компани зэрэг байгууллагууд хамтран зохиож байгаа аж. Энэ үеэр барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад холбогдол бүхий сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, барилгын салбарын төлөөлөгчдийн дунд санал асуулга явуулах юм байна.
Энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болох уг семнарт барилгын салбарын хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхож буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд оролцох аж.