Эдгээрээс 34 цэцэрлэг, 35 бага сургууль барилгын ажил эхэлнэ.
2014.02.03

Үр дүнгийн гэрээ байгуулав

Нийслэлийн засаг даргын албанаас нийслэл хотод бүтээн байгуулалт хийх газруудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Ингэснээр хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм.

Энэ жил нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил он дамжин үргэлжилж байгаа ажлууд нэлээдгүй бий. Эдгээрээс 34 цэцэрлэг, 35 бага сургууль барилгын ажил эхэлнэ.

Улаанбаатар хотод үйлдвэржилтийг явуулах үүднээс Налайх, Эмээлтэд барилгын материал үйлдвэрлэл, Хонхор өртөөнд ложистикийн төвүүдийг байгуулахаар тооцоолжээ.

Мөн ногоон хот болгохын тулд одоо байгаа зургаан хувийн ногоон байгууламжийг хорин хувьд хүргэхээр тооцжээ.