Монгол улс, Америкийн нэгдсэн улс хооронд байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.01.24

Монгол улс, Америкийн нэгдсэн улс хооронд байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив

 “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хороондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.01.24/ Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргад өргөн барив.

Хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж буй болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байна.

Худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангахад АНУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь АНУ-ын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч нарын бодит сонирхлыг Монголдоо татах, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнесийн орчны тунгалаг, ил тод байдлыг хангах улс төрийн чухал дохио болно хэмээн хууль санаачлагч үзсэн байна