“Miner & Supplier 2014” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум гуравдугаар сарын 13, 14 нд болно
Эрдэс баялаг уул уурхайн бирж “Miner & Supplier 2014” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг ирэх гуравдугаар сарын 13, 14 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Энэхүү форум нь Монгол улсын уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарыг хамардаг цорын ганц арга хэмжээ гэдгээрээ онцлог. Жил ирэх тусам оролцогчдын хүрээг тэлж, уул уурхайн компаниудын хангамжийн асуудал эрхэлсэн шийдвэр гаргагч болон менежерүүдэд хүлээлт үүсгэдэг арга хэмжээнүүдийн нэг болжээ.
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтана.