2014.01.08
“Эрдэс баялгийн салбар-2025” чуулга уулзалт нэгдүгээр сарын 15-нд болно
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025” чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар эрдэс баялгийн салбарыг урт хугацаанд нь хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг дэмжихэд уул уурхайн яам хэрхэн ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцах юм байна.
Түүнчлэн шинээр батлагдах гэж буй хууль эрх зүйн орчин, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил, тод байдлыг хангах тухай зэрэг хуулиудаар хөрөнгө оруулагчид, салбарын компани, аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өгөх аж.