
“Next Stop” наадам
2013.12.31
Ц.Оюундарь оны “Онцлох хүн”-ээр тодорлоо
Монголын Залуучуудын Холбооноос 21 дэх жилдээ зохион байгуулсан “Next Stop” наадам өчигдөр болж, “Улс төр, нийгэм”, “Эдийн засаг, бизнес”-ийн “Оны залуус” тодорлоо.
Олон нийтийн санал асуулга,“Залуу удирдагч сан”-гийн гишүүд, “Next Stop”-ын шилдгүүд, МЗХ-ны Удирдлагын багийн гэхчлэн дөрвөн багийн санал, шалгуураар энэ жилийн “Улс төр, нийгэм”-ийн салбарын “Онцлох хүн”-ээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын “Оны залуу”-гаар “Вульф Петролеум Лимитед"-ийн Ерөнхийлөгч Т.Лхагвадорж нар тодорлоо.