2013.12.05
Уул уурхайн хэлэлцүүлэг 2014 оны нэгдүгээр сарын 14-нд болно
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах гэж байна.
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүний дагуу өөрчлөгдөх хуулиуд, геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чухал хуулиудыг УИХ-аас батлах гэж буй.
Үүнтэй холбоотойгоор чухал хуулиуд батлагдсаны дараа олон нийтэд сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар нээлттэй хэлэлцэх аж. Хэлэлцүүлэг 2014 оны нэгдүгээр сарын 14-нд болох юм байна.