ТҮЦ машин 21 аймагт ажиллаж эхэллээ
Өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт 17 цэгт суурилуулсан төрийн үйлчилгээний ТҮЦ машин 21 аймагт суурилуулж, өчигдрөөс орон нутгийн иргэд ухаалаг машинаар үйлчүүлж эхэлжээ.
Энэ арга хэмжээний нээлт 21 аймагт нэгэн зэрэг болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Архангай аймгийн нээлтэд оролцлоо.
Дарга хүлээхгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ТҮЦ машин 24 цаг, амралтын өдрөөр ч үйлчлэх давуу далтай юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Орхон, Завхан, Өмнөговь аймгийн удирдлагууд болоод иргэдтэй Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордноос шууд холбогдож ТҮЦ машины талаарх үйлчилгээний давуу талыг тайлбарлаж, тэдний сэтгэгдлийг сонслоо.
Энэ үеэрээ ТҮЦ машиныг монгол орныхоо нийт сумдад байгуулна гэж Ерөнхий сайд амласан. ТҮЦ машин нь төрийн бүхий л боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэж байна. Мөн өдөр тутмын сонинуудын захиалга, цахилгааны төлбөрийг ТҮЦ машинаар дамжуулан төлөх боломжтой юм.