Энэтхэг, Туркийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Сатбир Сингх нар
2013.11.27

Энэтхэг, Туркийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр БНЭУ, БНТУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Бүгд найрамдах Энэтхэг улсаас манай улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхийг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр манай улсад ажилласан энэ хугацаандаа Монгол, Энэтхэг хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй хамтарч ажилласанд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Каракөзийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэр.

Харин дараа нь Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Каракөзийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзахдаа манай хоёр орон өнө эртний түүх, соёлын уламжлал дээр тулгуурласан ахан дүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай.

Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд хамтын ажиллагааны хөгжилд ноён Элчин сайдыг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улс Турк Улстай барилга, хот байгуулалт, зам, гүүр барих арьс шир боловсруулах технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцлоод цаашид эдгээр салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч ажиллана. 

Мөн Турк улсын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн туршлагаас судалж нэвтрүүлэх судалгаа хийж байгаа гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр ярилаа.