Зөвшөөрөл, Лицензийн асуудлаар санал солилцох уулзалт 28, 29 -нд
Бизнес эрхлэгчдийн анхааралд!
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд дараах уулзалт, хэлэлцүүлгийг Иргэдэд нээлттэй зохион байгуулах гэж байна.
Үүнд: 1. ЗӨВШӨӨРЛИЙГ ЦЭГЦЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Эрүүл мэндийн яамнаас олгож байгаа зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг 2013 оны 11-р сарын 28–ны 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд
2. ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл, түүнтэй адилтгах актуудыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх талаар хийх уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд тус тус болно.
Иймд Та бүхэн идэвхитэй ирж оролцоно уу.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцох иргэн, аж ахуйн нэгжийг 262060 дугаарын утсаар бүртгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - Хууль, эрх зүйн газар