Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.11.13

Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна

Хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд гарсан саналуудыг төсөлд тусган ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад тус хуулийн төсөлд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын саналыг тусгах зорилгоор Хөдөлмөрийн яамны www.mol.gov.mn вэб сайтад байршуулж, цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Цахим хэлэлцүүлэг 2013 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах бөгөөд үүнтэй холбоотой саналыг хөдөлмөрийн яамны 262617 дугаарын утсаар болон erdene@mol.gov.mn, munkhtsetseg@mol.gov.mn  цахим хаягаар хүлээн авах ажээ.