Л.Энх-Амгалан гишүүн “Шинэ мөрөн” хөтөлбөр санаачилжээ
УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан тойрогтоо ажиллаад иржээ. Өвөл болохоор л бидний санадаг агаарын бохирдол орон нутагт ч тулгамдсан асуудал болоод байгаа аж.
Хүн амын тоогоор Хөвсгөлийн Мөрөн нь Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дараа ордог. Тиймээс ч өрхийн тооноосоо хамаарч агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг аймгийн мэргэжлийн хяналтынхан тогтоожээ.
Иймд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цэвэр агаар” санд хандаж Мөрөн хотын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая төгрөг шийдүүлжээ. Мөн ойрын 2- 3 жилд Мөрөн хотын гэр хорооллыг утаагүй зуухаар бүрэн хангах төсөл хэрэгжүүлэх шахмал түлш үйлдвэрлэгчдийг дэмжих, зээл болон төсөл хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулах гол арга орон сууцжуулах явдал байдаг. Тиймээс айл өрхүүдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дулааны шугамд холбогдсон тохилог амины сууцтай болгох зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Шинэ Мөрөн” хөтөлбөрийг санаачилжээ. Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хорооллын инженерийн зураг төсвийг бэлэн болгосон байна.
Мөрөн хотын баруун зах буюу төв цэнгэлдэх хүрээлэнгээс хойш 5.8 га талбайд “Шинэ Мөрөн” хорооллын эхний ээлжийн 550 айлын орон сууц барихаар болжээ. Шинэ хорооллын орон сууцны үнэ зах зээлийн ханшнаас бага байх бүх бололцоог бүрдүүлэхийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан захиж байлаа.