2013.10.31

Ирэх оны төсвийн онцлог нь наймхан хувийн өсөлттэй

Хэлэлцүүлгийн явцад овор хэмжээ, хүчин чадал нь яг адилхан ч төсөвт өртөг нь хэдэн тэрбумаар зөрөөд буй ийм тохиолдлуудыг засах хэрэгтэй. 2014 оны төсөв уул уурхайн үнийн хэт өөдрөг төсөөлөл дээр суурилаагүй арай өөр төсөв өргөн барьсан гэдгийг Сангийн сайд хэлж байгаа.

Үргэлжлүүлээд энд чухам ямар ялгаа байгааг Төсвийн байнгын хорооны даргаас тодрууллаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 2014 оны төсвийн нэг онцлог бол өмнөх жилтэй харьцуулахад өсөлт нь наймхан хувь. 2011, 2012 оны төсөв 20-33 хувийн өсөлттэй байсан. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг өндрөөр тооцож байсан дээр суурилж байсан.

2011, 2012 оны төсөв 20-33 хувийн өсөлттэй байсан.

Тухайлбал, 2013 оны төсвийг яагаад тодотгох нөхцөл байдал үүссэн гэхээр гол өөрчлөлт хийх үндэслэл нь нөгөө л алт, зэс, уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс зэргийн үнээс шалтгаалж байгаа. Алт боломжийн харьцангуй тогтвортой.

Харин нэг тонн зэсийн үнэ 1000 ам доллараар буурсан. Тэгэхээр өөрчлөлт хийхээс ямар ч аргагүй. Өөдрөгөөр төлөвлөөгүй, өмнөх түвшиндээ зэсийн үнийг авсан. Энэ бол цаашдаа боломжтой байх гэдэг үүднээс тайлбарласан юм болов уу гэлээ.