Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Леонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа Леонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Сю Вэйгуо хэллээ. Цаашдаа энэ мужид Монгол Улсын консулын газар байгуулах асуудлыг ч хөндөж ярилцахыг хүслээ.
Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтын үеэр
Хятадын 31 мужаас Леонин мужийг сонгож, энд ажил хэргийн уулзалт хийж байгаа нь учир шалтгаантай. Монголд хамгийн ойр далайн боомт энэ мужид бий. Монгол Улс өмнөд, зүүн бүсийнхээ байгалийн баялагт түшиглэн энэ бүсээ эрчимтэй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Хятадын зүүн хойд бүс болох Леонин муж газар зүйн байрлалын хувьд манайхтай хамгийн ойрын түнш болно гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар тодотголоо. Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүн хатавчийн боомтоос Ляонин мужийн Зиньжоу хотын далайн боомт хүртэл 1000 орчим км урт юм.
Дэд бүтцээрээ холбогдож, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхсөн байдлаар харилцан ашигтай хамтран ажиллахын тулд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нэг ширээний ард сууж хэлэлцэхээр айлчлалын бүрэлдэхүүнд холбогдох яамд болон зүүн аймгуудын удирдлага энд хүрэлцэн ирсэн юм.
Зам харилцаа, дэд бүтцийн салбартаа Монгол Улс ойрын жилүүдэд ямар зорилтууд тавьж, хэрхэн хэрэгжүүлж байгааг Зам тээврийн сайд А.Гансүх уулзалтад оролцогчдод танилцууллаа. Төмөр зам, авто замын томоохон төслүүдэд Хятадын компаниуд хөрөнгө оруулагч хэлбэрээр болон зам, барилгын ажлын гүйцэтгэгч хэлбэрээр оролцох боломжтой. Хөрөнгө оруулалтын зээл олгох чиглэлээр банк, санхүүгийн байгууллагууд ч саналаа ирүүлэх нээлттэй гэдгийг салбар хариуцсан сайд хэллээ.
Леонин мужийн зүгээс Монгол Улсын бүтээн байгуулалтын эдгээр төсөлд оролцох, хамтран ажиллах боломжуудынхаа талаар танилцууллаа.Мужийн даргатай өчигдөрхөн ярилцсан асуудлууд ийнхүү шууд ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлээд, хоёр талын төмөр зам, авто замын төлөвлөгөө олон талаараа нийцэж байгаа нь сайн хэрэг гэлээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, төмөр зам, авто замын сүлжээтэй болсноор хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэхээс гадна олон улсад гарах томоохон хаалга Монгол Улсад нээгдэх учир манай Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, холбогдох асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлэ