Боловсролын газар хянаж, шалгадаг бус арга зүйн зөвлөгөө өгдөг боллоо
Аймаг нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хянадаг шалгадаг бус багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй болжээ.
Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй боловсролын газрын арга зүйчид хянаж, шалгадаг болсон нь тухайн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эргээд дарамт болдог нь нууц биш байсан.
Тэгвэл аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг 2013 оны наймдугаар сарын 19-нд БШУ-ы сайдын тушаалаар шинэчлэн баталжээ.
Боловсролын газрын мэргэжилтнүүд багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ.
Эл журам шинэчлэгдсэнээр хянаж, шалгадаг захиргааны чиг үүрэгтэй ажилладаг байсан боловсролын газрын арга зүйчид тухайн багшид хичээл заах болон бүхий л үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргийг нь илүү тодорхой болгож өгчээ.
Хянах, шалгах үүрэг бүхий мэргэжлийн хяналтын алба нь тусдаа ажиллаж байгаа учраас боловсролын газар бол боловсролын үйлчилгээг хүнд хүргэж, үр дүнтэй ажиллахад нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг, дэмжлэг үзүүлдэг байлгахыг зорьжээ.