НҮБ-ын ардчиллын бүлгийн сайд нарын уулзалтад үг хэлэв
Гадаад харилцааны сайд Л.Болд, Ардчиллын бүлгийн Сайд нарын уулзалтад оролцлоо.
2013.09.25

НҮБ-ын ардчиллын бүлгийн сайд нарын уулзалтад үг хэлэв

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 24-нд АОХН-ээс НҮБ-ын хүрээнд зохион байгуулдаг Ардчиллын бүлгийн Сайд нарын уулзалтад оролцож үг хэлэв.

Тус уулзалтаар АОХН-ийн одоогийн дарга Эл Сальвадорын сонгож авсан «Ардчилал ба хөгжил» сэдвээр ярилцлага өрнүүлэв.

Уулзалтын үеэр сайд Л. Болд Эл Сальвадорын Гадаад хэргийн сайд Жейм Мирандатай уулзлаа.

Сайд Л. Болд Монгол Улс Мянганы хөгжлийн үндсэн зорилтуудаас гадна хүний эрх, ардчилсан засаглал, авилгалтай хийх тэмцлийн асуудлаар ес дэх сайн дурын зорилт сонгож аван ажилласан бөгөөд энэ туршлагаа бусадтай хуваалцахад бэлэн байгааг илэрхийлэв.

Уулзалтын үеэр сайд Л. Болд Эл Сальвадорын Гадаад хэргийн сайд Жейм Мирандатай уулзаж нөхөрсгөөр ярилцан, АОХН-ийн даргын ажлыг Монгол Улсаас хүлээн авсан Эл Сальвадорт шаардлагатай туслалцааг бололцооныхоо хэрээр үзүүлэхэд бэлэн байна гэлээ.