Сайд Л.Болд Юнеско-ийн ерөнхий захирал И.Боковатай уулзав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзав.
Сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж, Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлэлцүүлж батлуулсан тухай мэдээлэв.
Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа нотлов.
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал И.Бокова Монгол, Канадын хамтран боловсруулсан “Ардчиллын боловсролын сургалтын хөтөлбөрийн ерөнхий хүрээ” баримт бичгийг ирэх 11 дүгээр сард чуулах ЮНЕСКО-ийн 37 дугаар Ерөнхий бага хуралд хэлэлцүүлэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа нотлов.
Тэрбээр мөн энэ сэдвээр ойрын үед ЮНЕСКО-ийн тусгай хуралдаан зохион байгуулах тухайгаа мэдэгдээд уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон илтгэл тавихыг урив.