Хоккайдагийн эдийн засгийн баг барилгын ассоциацид айлчлав
Монголын Барилгын Үндэсний Ассоциацид эдийн засгийн баг айлчлав
2013.09.19

Хоккайдагийн эдийн засгийн баг барилгын ассоциацид айлчлав

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци дээр Хоккайдо мужийн ЖАЙКА-ийн төвийн дарга Нива Нориаки тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөллүүд айлчлал хийлээ.

Зочдыг МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, Н.Баярцэцэг, гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нар хүлээн авч уулзлаа.

Айлчлын үеэр МБҮА-иас Японы Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд, ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр Хоккайдогийн Барилгын Холбоо, Хоккайдогийн Барилгын технологийн төвтэй хамтран хэрэгжүүлэх “Монголын хүйтэн сэрүүн бүс дэх барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны технологийг сайжруулах нь”  шинэ төслийн тухай хэлэлцлээ.

Энэхүү төслийг Монгол улсад сүүлийн үед бий болоод байгаа эдийн засгийн хурдтай өсөлт, хотын хүн амын хэт төвлөрөлтэй холбоотойгоор дэд бүтцийг хөгжүүлэх барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа ч цаг агаарын хувьд өвөлдөө маш хүйтэн байдгаас шалтгаалж барилгын ажил зөвхөн 4-10 дугаар сар хүртэл явагдаж, улирлын эрхшээлээс шалтгаалан маш хурдтай ажиллах шаардлага, нөхцөл байдлаас  аваар осол олноор гарах, барилгын ажлын чанарт сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байгаа шалтгааныг багасгах, арилгах зорилгоор хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

2013-2016 он хүртэл 3 жилийн хугацаанд ЖАЙКА-ийн санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Ассоциацийн гишүүн 120 гаруй компаниудын зарим барилгын инженер, даамлууд хамрагдана.

Төсөл нь 2013-2016 он хүртэл 3 жилийн хугацаанд ЖАЙКА-ийн санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Ассоциацийн гишүүн 120 гаруй компаниудын зарим барилгын инженер, даамлууд хамрагдана.

Уулзалтын үеэр МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал “Монголын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд салбарын хууль эрх зүйн орчин, ойрын хугацаанд хэрэгжих томоохон төслүүд, салбарт тулгамдаад буй зарим асуудлаар товч танилцуулга хийлээ.

Мөн МБҮА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун “Монгол улсын хамгийн том хандивлагчдын нэг нь Япон улс бөгөөд энэхүү тусламж, дэмжлэгт Монголын ард түмэн талархаж явдгаа илэрхийлээд, дэлхий дээр өндөр технологи, ур чадвар олон жилийн туршлага, сайн менежментийн үлгэр жишээ болсон Японы барилгын салбарын инженерүүдтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд  бидний хамтран гаргасан саналыг зөвшөөрч дэмжлэг үзүүлж байгаа ЖАЙКА байгууллагад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн Японы төлөөлөгчид Монголын барилгын салбарын талаар тодорхой мэдээлэл авч, зарим барилгын талбай дээр очиж танилцсан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэд ярихдаа “Бидний нүдээр харахад чанаргүй барилга, зохион байгуулалт муутай ажлууд их харагдаж байна.

Тиймээс бид төслөө сайн хэрэгжүүлж, ганцхан Хоккайдогийн Барилгын Технологийн төвөөс суралцаж, дуурайх бус дэлхийн бусад улс орны шилдэг туршлагыг их ашиглахыг чухалчилж байна” гэлээ. Үүний дараа МБҮА-ийн төлөөлөгчид барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг бид салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллагууд, нийслэл хотын холбогдох байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх нь чухал юм.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хурд маш их байгаа тул төр засгийн бодлого шийдвэр хоцорч байгаа нь барилгын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс төрийн бодлого, үйл ажиллагаанд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж, хамтран ажиллах нь манай байгуулагын хамгийн их ач холбогдол өгч байгаа ажлуудын нэг.

Цаашдаа барилгын үйлдвэрлэлийн технологи,  удирдлага зохион байгуулалтын чиглэлд хамтран ажиллах нь чухал юм гэлээ. Мөн энэ айлчлалын бас нэг зорилго нь төлөөлөгчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал, Хоккайдагийн барилгын компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжийг судлах явдал байсан юм.