“Z” төслийн нэгдүгээр ээлжийн барилгын шавь тавих ёслол боллоо
Заг констракшны ерөнхий захирал Б.Нэмэхбаатар
2013.09.06

“Z” төслийн нэгдүгээр ээлжийн барилгын шавь тавих ёслол боллоо

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07-р сарын 01-ний өдрийн №А/635 тоот “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай” захирамж болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31-р тогтоолоор батлагдсан

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу манай компани Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, төслийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа билээ. 2013 оны 09-р сарын 5 ны өдөр Дахин төлөвлөлтийн “Z” төслийн нэгдүгээр ээлжийн барилгын шавь тавих ёслол хийсэн.

Энэхүү газар дээр 20 гаран барилгын материалын дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд эдгээр иргэдтэй 100 хувь харилцан тохиролцсон бөгөөд зарим нэг хүмүүст нь  түр худалдааны цэгийг байгуулж өгсөн. Тухайн газар дээр 12 давхар худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтай барилга баригдах юм.

Манай компани нь бусад хэсгүүд дээрээ 2 талт гэрээг амжилттай байгуулж байгаа бөгөөд ирэх оны 4-р сараас эхлэн З хэсэг буюу иргэний бүртгэлийн урд хэсэгт 2000 орчим айлын орон сууц 32 000м2 худалдаа үйлчилгээ бүхий төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орон ажиллаж байна. Ерөнхийдөө ард иргэд,  аж ахуй нэгжүүд манай компанийг нилээд сайн дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.